Customer Experience Center
Дуудлагын төвийн 3 дахь үе болох Хэрэглэгчийн үйлчилгээний төв (Customer Experience center) платформ нь хэрэглэгчтэй олон сувгаар холбогдож, алхам бүрийг тэмдэглэн хөтөлж тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээг санал болгодог цогц программ хангамжийн шийдэл юм.
Genesys Cloud шийдэл нь бүрэн үүлэн тооцоолол дээр суурилсан бөгөөд Amazon Web Service -ээр дамжуулан таньд болон танай байгууллагад хэрэглэгчийн үйлчилгээний төв Customer Experience (CX) болон дотоод менежментийн цогц шийдлийг олгох юм.
Бүтээмжтэй, харилцан ойлголцлын шинэ ертөнцийг бий болгох
Холбоо барих төвүүд хэрэгцээгээ урьдчилан харж, хэрэглэгч болон ажилчид өдөр бүр сэтгэл хангалуун байх нь бидний зорилго билээ.
Genesys Cloud CX платформ нь дээрх алсын харааг бодит болгохыг эрхэмлэдэг. Дэлхий даяар мянга мянган бизнес эрхлэгчид энэхүү хүчирхэг, цогц холбоо барих төвийн шийдлийг ашиглан үйлчлүүлэгчдээ бэрхшээлгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээгээр хангаж байна.
Deliver faster, smarter, more personalized experiences
Шаардлагатай бүх зааварчилгааг нэг дороос хүлээж аваарай.
Танд хамгийн тохиромжтой Genesys Cloud CX бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн хэрэглэгчийн үйлчилгээг бий болгоорой. Дуу хоолой, дижитал, хиймэл оюун ухаан, аналитик болон ажиллах хүчний зохицуулалтын цогц шийдлүүдээс сонгон ажиллуулах боломжтой. Нээлттэй API-ийн баялаг багц, урьдчилан бүтээгдсэн интеграци болон өргөн цар хүрээтэй AppFoundry® Marketplace-ийн тусламжтайгаар шийдлээ оновчтой болгоно уу.
GENESYS CLOUD CX BY THE NUMBERS
A LEADER
2023 оны гүйцэтгэх чадвараараа хамгийн өндөр байр суурь эзэлдэг.
3700 +
Дэлхийн 100 гаруй орны 3700 гаруй байгууллага итгэмжлэгдсэн
99.99%
99.99% идэвхтэй ажиллах хугацаа нь хамгийн найдвартай шийдэл юм
+300
2022 онд ашиглалтанд орсон 300 гаруй шинэ функцууд
22M
Өдөр бүр 20 сая яриа зохион байгуулдаг
350
Salesforce, Microsoft, Zoom зэрэг 350 гаруй экосистемийн програмууд
Genesys CX платформ ашиглан дуудлагын төвөө шинэчилэх
Genesys Cloud CX нь орчин үеийн клауд стратеги, технологиудын давуу талыг бүрэн ашиглахад зориулагдсан. Микро үйлчилгээ бүхий архитектур, API дээр төвлөрсөн, нээлттэй өгөгдөлийг хуваалцдаг хиймэл оюун ухаан нь танд шинэ санааг гаргах, уян хатан шийдлүүдийг боловсруулахад тусална. Платформын уян хатан загвар нь хэрэглэгчийн үйлчилгээний технологийн дарааллыг таны хүссэнээр, саад учруулалгүйгээр тохируулахад хялбар болгодог.
Genesys Cloud CX нь хэмжээ байршил хамааралгүйгээр бүх төрлийн компаниудад инновацийг хүргэх замаар холбоо барих төвийн технологийг өөрчилж байна. Энэ нь дуу хоолой болон дижитал сувгуудыг жигд хослуулж, аж ахуйн нэгжүүдэд тусалж, үйлчлүүлэгчдийг сэтгэл хангалуун байлгаж, бизнесийн үр дүнг сайжруулдаг тул шилдэг платформ юм.
Аюулгүй. Уян хатан. Тохиромжтой.
Үүлэнд суурилсан холбоо барих төвийн найдвартай аюулгүй шийдлийг сонгоорой. Genesys Cloud CX нь орчин үеийн аюулгүй байдлын стандартууд болох TLS болон AES-256 шифрлэлт, гаднаас хандах туршилт, халдлагаас хамгаалах автоматжуулалт зэргийг дагаж мөрддөг. Чухал сертификат, зохицуулалтын нийцэл нь танай салбар, байршилаас үл хамааран үйлчлүүлэгч болон бизнесийн мэдээлэл нууц хэвээр үлдэнэ гэдэгт итгэж болно.Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай мэргэжилтэн холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү