card

Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежмент

Hillstone-ний Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Шийдлүүд

Сүлжээний интернэт болон сервер тоног төхөөрөмжийн түвшинд хэт ачаалал үүсгэхээс сэргийлэн ухаалгаар ачааллыг тэнцвэржүүлдэг. Ингэснээр сүлжээний үйл ажиллагаанд доголдол үүсэхээс бүрэн сэргийлдэг.

Үнийн санал авах

Төвлөрсөн анализ ба Автоматжуулалт

Hillstone-ий гол давуу талуудын нэг нь сүлжээний админуудад салбар оффис эсвэл үүлэнд суурилсан сүлжээ эсэхээс үл хамааран бизнесийг бүхэлд нь хамгаалдаг цогц хэрэгслийг санал болгодог. Энэхүү аюулгүй байдлын систем нь Security Management цогц шийдэлтэй хослон ажилладаг. Тус цогц шийдэл нь менежмент хийх, анализ хийх, мөн автоматжуулалт хийх зэрэг функцуудыг нэг дор агуулснаараа хэрэглэхэд илүү хялбар болсон. Энэ нь хаана юу болж байгааг харж хяналтан дор байлгаснаараа өдөр бүр хийгддэг ажлуудыг хийхэд илүү амар болгож байгууллагын төсвийг хэмнэдгээрээ онцлогтой. Хүчтэй аюулгүй байдлын стратегийг хангахын тулд манай цогц шийдлээр сүлжээний аюулгүй байдлаа үр дүнтэй удирдаж болно. Манай шинэлэг бүтээгдэхүүнүүд нь танай компанийн сүлжээг ухаалгаар хамгаалдаг тул та итгэж болно.

 

Hillstone Security Management систем нь таны компанид болж буй бүх зүйлсийг эхнээс нь авхуулаад бүгдийг харах боломжийг танд олгоно. Энэ нь хамгаалалт хаана сул байгаа мөн ямар халдлагад өртөж болохыг харуулдгаараа онцлог юм. Мөн бидний бусад шийдлүүд болох Edge, Үүлэн хамгаалалт, Сервер, Аппликейшн хамгаалалтын бүтээгдэхүүнүүд дээрх функцийг багтаасан байдаг. Ингэснээр таны хувийн мэдээлэл болон байгууллагын үнэт өгөгдлүүдэд заналхийлж буй халдлагуудыг урьдчилан илрүүлж хамгаалах чадвартай болно гэсэн үг. Бидний санал болгож буй сүлжээний аюулгүй байдлын төвлөрсөн шийдэл нь бизнесүүдэд шаардлагатай хамгаалалтыг бүхэлд нь хамгаалах чадалтай.

Hillstone МАБ-ын Менежментийн бүтээгдэхүүнүүд

Аюулгүй байдлын менежментийн дэлгэрэнгүй

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай мэргэжилтэн холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү