card

Нээлттэй ажлын байр

Бид ажилтнууддаа тэгш боломж олгож үнэнч шударга зарчмыг дээдлэн ажилладаг бөгөөд эрүүл, аюулгүй ажлын байр, зөв байгууллагын соёл, ур чадвараас шалтгаалсан цалин хөлс, өсөж хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сонгон шалгаруулах үе шат

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд ажилтан сонгон шалгаруулахдаа адил, тэгш боломж олгож, Шударга, Шинийг эрэлхийлэгч, байгууллагын соёлд дасан зохицох чадвартай хэн бүхэнд ажил олгохдоо үргэлж таатай байдаг. 

Ажилтан сонгон шалгаруулахдаа дараах үе шатыг мөрддөг.

  • I үе шат: Анкет бөглөх 
  • II үе шат: Ерөнхий мэдлэгийн шалгалт /Онлайн/
  • III үе шат: Анхан шатны ярилцлага
  • IV үе шат: Мэргэжлийн шалгалт
  • V үе шат: Эцсийн шатны ярилцлага
  • VI үе шат: Шийдвэр гаргах, санал тавих