card

Олон үе шаттай, олон давхаргат халдлагаас хамгаалах эхний алхам

Сүлжээний бүх түвшинд хамгаалах дараа үеийн ухаалаг галт хана төхөөрөмжийг танай байгууллыган аюулгүй байдлын шаардлагат нийцүүлэн санал болгож байна. 

Бид дэлхийн шилдэг HillStone, Watchguard брэндийн галт ханын төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

Үнийн санал авах

Сайжруулсан Edge төхөөрөмжийн аюулгүй байдалд зориулсан периметр хамгаалалтын хэрэгслүүд.

Энтерпрайс түвшний Edge –ийн аюулгүй байдлыг хангахын тулд дараа үеийн галт хана болон сүлжээний халдлагаас урьдчилан хамгаалах системийг судлаарай. Байгууллагуудын хувьд аюул заналаас хамгаалах эхний алхам бол Edge хамгаалалт юм. Hillstone-ийн цогц хамгаалалтын бүтээгдэхүүний нэг болох манай Edge Хамгаалалтын шийдлүүд нь халдлагаас өндөр түвшний хамгаалалтаар хангадаг. Edge Хамгаалалтын бүтээгдэхүүнүүд нь байгууллагын дэд бүтцийн зөрчлүүд болох хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон байгууллагын мэдээллийг илчлэх, түүнчлэн үйл ажиллагаанд учирч болзошгүй ransomware халдлагаас хамгаалдаг.

Hillstone-ийн Дараа Үеийн Галт Хана нь өргөтгөх боломжтой, ахисан түвшний аюул заналын хамгаалалт болон ухаалаг үйл ажиллагааны бодлоготой. Hillstone-ий NIP систем нь өндөр нарийвчлалтай халдлагыг илрүүлэхийн тулд шууд болон шууд бус горимуудыг сонгон хянадаг. Энэхүү хамгаалалт нь системийн ажиллагааг тасалдуулахгүй нь давуу тал юм.

Edge цогц шийдэл нь салбартаа тэргүүлэгч  Total Cost of Ownership (TCO) –ийг дэмждэг. Hillstone-ийн Edge хамгаалалт нь сүлжээний холболт, сторайжийг нэмснээр жижиг салбаруудаас эхлээд томоохон энтерпрайс, тэр ч байтугай том дата төвүүд хүртэлх янз бүрийн хэрэгцээнд нийцүүлэн өргөтгөх боломжтой.

Корпорацын сүлжээний хадгалагдаж буй болон зөөвөрлөгдөж буй өгөгдлийн аюулгүй байдлын захын хамгаалалтыг Edge төхөөрөмж нь хангадаг. Юмсын интернэт (IoT), зөөврийн төхөөрөмжүүд болон төрөл бүрийн сүлжээний төхөөрөмжүүдийн хурдацтай өсөлтийн улмаас халдлагын хүрээ өргөжиж, орж ирж буй болон гарч буй их хэмжээний урсгалаас шалтгаалан аюулгүй байдлын асуудал эрс нэмэгдсэн.

Edge аюулгүй байдлын төхөөрөмж нь тус төхөөрөмж дээр худаглагдаж буй болон зөөвөрлөгдөж байгаа их хэмжээний өгөгдлийг сүлжээний хоцрогдол багатай мөн өндөр гүйцэтгэлтэй, аюулгүй байдлын олон төрлийн хэрэгцээг хангах зорилгоор ашигладаг.

Edge төхөөрөмжийн аюулгүй байдлын цогц шийдэл

Edge тооцоолол нь өгөгдөл нэвтрэх эрхийг олгодог бол edge аюулгүй байдлын систем нь тэдгээр өгөгдлийг шүүж халдлагаас урьдчилан сэргийлдэг.
Edge бүтээгдэхүүн нь салбартаа тэргүүлэгч хамгаалалтыг TCO-ийн хамтаар санал болгодог. Сүлжээний холболт болон сторайж багтаамжийг өргөтгөх чадвартай Hillstone’s Edge хамгаалалт нь бүхий л төрлийн байгууллагууд буюу жижиг салбартай байгууллагаас томоохон энтерпрайс байгууллагууд хүртэл өргөжүүлэн хэрэглэх боломжтой

 

 

Hillstone-ний сүлжээний халдлагаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн болон дараа үеийн галт ханын цогц шийдлүүд

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай мэргэжилтэн холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү